Mongolian National Radio

Хүн амын 20 орчим хувь нь давс ихтэй хоол, хүнс хэрэглэж байна

Informações:

Synopsis

Хүн амын 20 орчим хувь нь давс ихтэй хоол, хүнс хэрэглэж байна. Манай улсын хүн амын нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар 15-64 насны гурван хүн тутмын нэг нь 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин зэргээс шалтгаалан нас барах эрсдэлтэй болох нь тогтоогджээ. Энэ нь давсны хэт их хэрэглээтэй салшгүй холбоотойг мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал н.Нарантуяа ингэж ярилаа. Түүнчлэн үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 86 гаруй хувь, нийтийн хоолны 81 хувь нь давс ихтэй байгаа юм. Тиймээс давсны хэрэглээг бууруулах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд зөвлөлөө.