Mongolian National Radio

Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна

Informações:

Synopsis

Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувьтай байна. Тус аймаг 2019 оныг “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил” болгон зарлаж боловсрол, соёл урлагийн салбарт 20 гаруй тэрбум төгрөгийн төсвөөр 17 барилга байгууламжийг амжилттай босгосон байна. Түүнээс гадна дөрөвдүгээр сард өвөлжилтийн бэлтгэл ажлаа эхлүүлэн сумын дарга нарт үүрэг даалгавар өгч цаг тухай бүрт нь хяналт тавьж ажиллажээ. Төв аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга н.Мөнхцэцэгийн ярианд анхаарлаа хандуулъя. Тэрбээр барилга байгууламжийн урсгал засвар, халаалтын асуудал бүрэн шийдэгдсэн. Өвөлжилтийн бэлтгэл ажил 11 дүгээр сард бүрэн дуусна гэж хэллээ.