Mongolian National Radio

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг энэ онд бүрэн барьж амжихааргүй болжээ

Informações:

Synopsis

Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг ирэх сард нээнэ. Ингэхдээ 70 хүртэл км замыг бүрэн хучиж, хуучин замтай холбон тээврийн хэрэгсэл зорчуулахаар болоод байна. Хур ихтэй зуссан, зарим компанийн хариуцлагагүй байдал зэргээс Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг энэ онд бүрэн барьж амжихааргүй болсон гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдлээ. Зам Тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн н.Ууганбаярын яриаг хүргэе. Улаанбаатар-Дархан чиглэлийн одоо байгаа 204 км замыг Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийж байгаа юм. Өнгөрсөн зургаадугаар сард эхэлсэн эдгээр замын барилгын ажил 30 гаруй хувьтай байна. Зам барилгыг таван хэсэг болгон хувааж, тус тусдаа гүйцэтгэгч, сонгон шалгаруулсан. Туслан гүйцэтгэгч гээд нийтдээ 20 гаруй компани Улаанбаатар-Дарханы зам дээр ажиллаж байна.