Mongolian National Radio

Монгол-Японы сургалтын эмнэлэг 1042 нэр төрлийн тусламж үйлчилгээг үзүүлнэ

Informações:

Synopsis

Монгол-Японы сургалтын эмнэлэг 17 чиглэлийн 1042 нэр төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг Монгол Улсын нийт хүн амд үзүүлнэ. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн амбулаторийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхэллээ. Энэ нь улсын эмнэлгүүдийн ачаалал буурахад чухал нөлөө үзүүлэх юм байна. Тус сургалтын эмнэлэгт Япон улсын буцалтгүй тусламжаар 360 гаруй нэр төрлийн сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий техник хэрэгслүүд суурилагдсан. Ингэснээр гадаадад эмчилгээ хийлгэх урсгалыг багасгаж, эдийн засгийн гадагшаа урсгалыг бууруулахад чухал ач холбогдол үзүүлнэ гэдгийг эмнэлгийн удирдлагууд хэллээ. Мөн тус эмнэлэг нь үйлчлүүлэгчид ээлтэй үйлчилгээ бүхий Япон улсын туршлагыг нутагшуулж байгаагаараа онцлог юм. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн Ерөнхий захирал н.Алтайсайхан ярилаа. Мөн тус эмнэлэг нь Баянзүрх дүүргийн 10, 12, 13, 26-р хорооны иргэдэд эрүүл мэндийн үндсэн үйлчилгээг үзүүлэх юм байна.